Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Герман, Итали, Франц улсын төрийн тэргүүнүүд Украин улсын нийслэл Киев хотод цуглаад байгаа билээ.
Тэгвэл өнгөрсөн пүрэв гарагт Киев хотоос Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон ТF1 телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр, “Би Украинд ирсэн шигээ ОХУ руу амархан очоод байхгүй. Зөвхөн ноён ерөнхийлөгч Владимир Путин намайг урьсан тохиолдолд би ОХУ-д очиж хэлэлцээ хийх болно. Манай улсын хувьд Орос-Украины асуудал дээр төвийг сахиж байгаа.
Би ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй байнгын харилцаатай байж хоол хүнсний хомстол, дайны хоригдол болон бусад хүмүүнлэгийн асуудлууд дээр хэлэлцсээр байгаа. Гэхдээ би Владимир Путинтэй ийм харилцаатай байгаа нь Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский бид хоёрын харилцаанд огтхон ч нөлөөлөхгүй.
Мөн Европын Холбоо дэлхий нийтийг хоол хүнсний хомстолд орохоос урьдчилан сэргийлэхийн тулд Украин улсад байгаа их хэмжээний үр тариаг Румын улсын хилээр дамжуулан экспортлох тал дээр ажиллаж байгаа. Румын улсад очсон үр тариаг Дунай мөрөн болон төмөр замаар хувааж экспортлох бүрэн боломжтой” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (7)