Европ тивийн өндөр хөгжилтэй орнуудын удирдагчид буюу Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Итали улсын ерөнхий сайд Марио Драги болон Герман улсын канцелор Олаф Шольц нар Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийд бараалхахаар Киев хотыг зорьжээ.
Тэд Владимир Зеленскийтэй Украин улсыг батлан хамгаалах, тус улсын үр тариаг экспортлох, нэмэлт зэвсгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, ОХУ-д шинэ хориг тавих гэх мэт асуудлуудын талаар хэлэлцэхээс гадна орос цэргүүдийн дайны гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй газруудаар очиж бодит нөхцөл байдалтай танилцах юм байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)