Алдарт жүжигчин Жонни Деппийн өмнөх эхнэр гэдгээрээ бидний танил болсон Холливүүдийн жүжигчин Амбер Херд одоог хүртэл Жонни Деппийг сэтгэл зүрхэндээ тээж явдаг талаараа ам нээжээ. Хосууд 2016 онд Жонни Деппийг хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгааны улмаас хоёр тийшээ болсноор Жонни Депп болон Амбер Херд нарын драма эхэлсэн.
Тэдний зургаан долоо хоногийн турш үргэлжилсэн шүүх хурал АНУ-ын Виржиниа мужид зохион байгуулагдаж, шүүх хурлын эцсийн шийдвэрээр Жонни Депп ялалт байгуулсан. Улмаар Амбер Херд 15 сая ам.долларыг Жонни Деппт нөхөн олгох ёстой болсноор хэрэг нэг тийшээ шийдэгдсэн.
Тэгвэл Амбер Херд NBC Newc-д өгсөн ярилцлагынхаа үеэр, “Би түүнийг чин сэтгэлээсээ хайрладаг. Би тэр чигтээ сүйрчихсэн байсан харилцааг аврахын тулд хичээсэн. Гэхдээ амжилтанд хүрч чадаагүй. Би Жонни Деппт огтхон ч муу зүйлс санадаггүй. Хэн нэгнийг хайрлаж байсан хүмүүс миний хэлж буй үгсийг амархан ойлгох байх. Одоо миний хийхийг хүсэж буй ганц зүйл бол нэг настай охиндоо бүх цаг заваа зарцуулах” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN