Орос-Украины нөхцөл байдлаас болж Европын Холбоо, НАТО болон дэлхийн бусад өндөр хөгжилтэй орнууд Украин улсад өөр өөрсдийн боломжоороо тусламж үзүүлсээр байгаа. Украин улсын хувьд нэмэлт зэвсгийн тусламж нэн шаардлагатай байгаа гэдгээ олон нийтэд зарласны дараа АНУ, Украинд дахин нэг тэрбум ам.долларын үнэлгээтэй зэвсгийн тусламж үзүүлэхээр болжээ.
Энэ удаагийн тусламжийн багцад 18 ширхэг гаубиц гэх алсын зайн тусгалт их бууг 36,000 ширхэг сумын хамт болон хоёр ширхэг Харпүүн гэх хөлөг онгоц руу пуужин харвах зориулалттай далайн эргийн хамгаалалтын систем багтсан байна.
Уг мэдээлэл гарсны дараа Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байденд талархаж буйгаа илэрхийлсэн бөгөөд өөрийн цахим хаягт, “АНУ-ын манай улсын аюулгүй байдлыг асар ихээр дэмжин хамгаалж байгаа. Тэдний тусламжийн ачаар бид Оросын эзлэн түрэмгийлэгчдийг эсрэг ялалт байгуулахад улам бүр ойртож байна” хэмээн бичсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)