Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлыг орой бүр бичлэг хэлбэрээр танилцуулж өөрийн цахим хаягаараа дамжуулан олон нийтэд хүргэдэг билээ.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн лхагва гарагийн бичлэгт, “Дэлхий нийт хэрхэн тулалдаж, хэрхэн ялалт байгуулдаг гэдгийг украинчуудаас суралцахыг хүсэж байна. Дайн эхлээд 112 өдөр өнгөрч байна.
Энэ хугацаанд Украинчууд өөрсдийн мэргэн ухаан болон эр зоригийг дайны талбар дээр тактикийн хувьд хэрхэн ялж, амсуулж буй хохирлын хэмжээгээрээ тодорхой харуулж байна. Үнэн хэрэгтээ Оросын арми биднээс цэргийн тоо болон зэвсгийн чанараараа хавь илүү шүү дээ. Одоогийн байдлаар манай улс гадаад харилцаа дээрээ гол анхаарлаа төвлөрүүлж байна.
Би дөнгөж сая Их Британийн ерөнхий сайд Борис Жонсонтой батлан хамгаалахын тусламж болон зургадугаар сард хийх чухал уулзалтуудынхаа тухай хэлэлцэж дууслаа. Бид Европын Холбооны гишүүн орон болохын тулд шаардлагатай бүх зүйлсийг хийсэн. Манай улс Европын Холбонд элсэх нь зөвхөн манай улсын бус Европ тивийн ирээдүйг тэр чигт нь шийдэх болно” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (29)