Цагтаа дэлхийн хамгийн их хөрөнгөтэй хүн байсан Mайкрософт компанийг үүсгэн байгуулагчдын нэг болох Билл Гейтс өнгөрсөн мягмар гарагт ТекКранч хурлын үеэр сүүлийн үед эрчийг аваад буй дижитал хөрөнгө гэгдэх крипто болон NFT нарын тухай ам нээжээ.
Тэрбээр, “Крипто болон NFT нар бол хуурамч зүйлс. Эдгээр дижитал хөрөнгийн чиг хандлага нь 100 хувь хүмүүсийн хялбар аргаар мөнгөтэй болох хүслийг ашигласан ‘Тэнэгүүдийн онол’ гэгддэг онол дээр суурилагдсан. Би хувьдаа ямар ч крипто эзэмшдэггүй. Тэр үнэтэй сармагчийн зургууд (Bored Apes NFTs-г хэлж байгаа) бидний амьдарч буй дэлхийг сайжруулна гэж би бодохгүй байна. Би хуучин бараанд хөрөнгө оруулахыг илүүд үздэг. Үржил шимтэй ферм мэт бараа бүтээгдэхүүн хий гаргадаг үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийх нь илүү найдвартай. 2021 онд Биткойныг бүх цаг үеийнхээ хамгийн өндөр үнэд хүрэх үед би биткойнд итгэхгүй байгаа гэдгээ олон нийтэд хэлж байсан. Элон Маск болон Тесла компани Биткойнд хөрөнгө оруулалт хийх бол өөр хэрэг. Тэднийг дагаад дундаж давхаргын хүмүүс бүх мөнгөөрөө Биткойнд хөрөнгө оруулах шаардлагагүй. Мөнгөгүй хүмүүс дижитал хөрөнгийг маш ихээр сонирхдог гэж би боддог. Тиймээс л би уг салбар луу шилжиж орохгүй байгаа юм” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN