Украин улсын онцгой нөхцөл байдалд сураггүй алга болсон хүмүүсийн асуудал эрхэлсэн комиссар Олех Котенко Орорс-Украин улсууд нас барсан цэргүүдийн бие буюу цогцсыг солилцсон гэдгийг баталлаа.
Тэрбээр, “Украин улсын засгийн газрын зүгээс Мариуполийн гангийн үйлдвэрт нас барсан 64 украин цэргийн биеийг амиа алдсан 56 орос цэргийн цогцсоор сольж нэр төртэйгөөр оршуулсан. Энэ нь хоёр улсын хооронд хийгдэж буй гурав дахь удаагийн цогцос солилцох үйл ажиллагаа байсан.
Ирээдүйд ч бид энэ маягаараа дайчин эрсийнхээ биеийг аюулгүй газар авч ирэн оршуулах болно. Бид эхний ээлжид хэн гэдэг нь тодорхой болсон цэргүүдийн цогцсыг солилцон авч байгаа. ДНК-ийн шинжилгээ авч биеийн эзнийг олоход дор хаяж гурван сар шаардлагатай. Тийм учраас биен дээрх шивээс болон өөрт нь байсан хувийн эд зүйлсийг нь ашиглаж тухайн цэргийг хэн болохыг хурдан шуурхай тогтоож байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)