Орос-Украины нөхцөл байдлаас болж Европын Холбооны болон дэлхийн өндөр хөгжилтэй орнууд ОХУ-ын эдийн засгийг хүнд байдалд оруулахын тулд үе шаттайгаар хоригуудыг тавьсаар байгаа билээ.
Тэгвэл Их Британи улс ОХУ-ын сэтгүүлчид болон томоохон компанийн тэргүүнүүдийг хар жагсаалтдаа оруулсны дараа ОХУ хариу хоригийн арга хэмжээ авчээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээлснээр уг хориг Guardian, BBC, Channel 4, ITV, Sky News, the Daily Telegraph, the Sunday News, the Times, the Independent, the Daily Mail, the Financial Times гэх байгууллагуудын нэр бүхий 29 сэтгүүлч болон парламентын гишүүн, цэргийн албан тушаалтнууд зэрэг 20 хүнийг багтаажээ. Тэдний хэлж буйгаар эдгээр сэтгүүлчид Орос-Украины нөхцөл байдлыг хэт нэг талыг барьж мэдээлж ОХУ-ын нэр төрд сөргөөр нөлөөлж байгаа тул хар жагсаалтдаа багтаасан гэнэ.
Эх сурвалж: CNN