Энэ хуулийн анхны ноорог 2018 онд бичигдсэн ч Засгийн газарт орж ирэхэд их хэцүү байдаг юм билээ. Хууль зүйн сайд Х.Нямбаатар тэнэг зоригтойдоо аваад ирлээ. Яагаад гэхээр бүх сайд нар дэргэдээ төрийн өмчийн компанитай байхыг хүсдэг. Тэгээд булаацалддаг.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нар төрийн өмчийн том том компаниудын ТУЗ-д сууж байдаг. Хариуцлага байхгүй. Тийм ч учраас энэ хууль хэлэлцэхэд төвөгтэй байсан юм. Бүх сайд нарын эрх ашгийг хангана гэвэл энэ хууль УИХ-ын гал тогоонд орж ирж чадахгүй. Тэр амбицыг дийлэхгүй. Төрийн өмчийн компаниудад захиргааны удирдлага, хувьцааны удирдлага гэсэн хоёр төрлийн удирдлага байгаа. Энэ хоёрыг салгах ёстой. Том онолоор бол төр эдийн засгийг зохицуулах харилцаанд ямар хүрээнд оролцох вэ гэдэг нэг, нөгөө талаас удирдах чиглэлд ямар стандарттай байх вэ гэдэг ойлголт байгаа юм. Одоо бол төрийг зохицуулагч статустаас илүү эдийн засгийг удирдах статуст 30 жил явсан. Бүгдийг удирдах гээд байгаа юм. Тиймээс төр энэ компаниар дамжуулж ямар эдийн засгийн харилцаанд оролцох ёстой вэ, ямарт нь оролцохгүй байх вэ гэдэг рефорт энэ хуультай хамт явна. Төрийн нийтийн өмч гэдэг нэр томъёо их гай болно шүү. Анхны үндсэн хуульд “Улсын үндсэн эрх” гэсэн нь учиртай. Яагаад гэвэл улсын өмч гэдэгт төр, ард түмэн аль аль нь ордог. Улс дотроо төр нь багтдаг гэдэг ойлголт. Гэтэл одоо төрийн компанийн дарга нар нийт ард түмний өмч баялагийг өөрийн хувийн өмч гэж ойлгоод байдаг" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (4)