Орос-Украин нөхцөл байдлаас болж Европын хөлбөмбөгийн хамгийн том лигүүдийн нэг болох Английн Премьер лиг ОХУ-ын Матч ТВ-тэй хийсэн зургаан жилийн 34 сая еврогийн гэрээгээ түдгэлзүүллээ.
Уг гэрээ нь 2022-23 буюу ирэх улирлаас хүчинтэй болж хэрэгжих байсан боловч Премьер лигийн зүгээс өнгөрсөн пүрэв гарагт энэхүү гэрээг түдгэлзэх шийдвэрийг гаргажээ. Мөн Премьер лигийн удирдлагууд өнгөрсөн тавдугаар сард улирлын төгсгөлд дуусах байсан ОХУ-ын Рамблер телевизтэй хийсэн гэрээгээ тавдугаар сард цуцалсан.
Эх сурвалж: BBC