Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн туслах Михайло Подоляк Украин улс өдөрт 200 гаруй цэрэг алдаж байгаа гэдгийг өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Дайны тэргүүн шугамд байлдаж буй 100-200 гаруй цэрэг өдөр бүр амиа алдаж 500 гаруй цэрэг шархдаж байна.
Гэхдээ 200-аас олон орос цэрэг өдөр бүр амиа алдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Донбассын бүс нутагт ОХУ-ын армитай хүчтэй өрсөлдөөн үзүүлэхийн тулд бидэнд барууны орнуудын холын тусгалт пуужингууд хэрэгтэй. Ойролцоогоор 150-300 ширхэг байхад бид ОХУ-ын армийн хүчтэй дүйцэж ирнэ. ОХУ-ыг хоёрдугаар сарын 24-өөс хойш эзлэн авсан газар нутгаа бидэнд эргүүлэн өгтөл манай улс тэдэнтэй энх тайвны хэлэлцээ хийхгүй” хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: BBC
Сэтгэгдэл (2)