Хоёрдугаар сарын 24-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин улсынхаа зэвсэгт хүчинд Украин улс руу довтлох тушаал өгсөн. Уг цагаас хойш Украин улс дайны талбар болж олон сая украинчууд эх орноо орхиж аюулгүй газар луу дүрвэсэн.
Уг зэвсэгт мөргөлдөөн эхлээд 100-аас олон хоног өнгөрсөн бөгөөд одоогийн байдлаар Украин улсын зүүн болон өмнөд хэсгүүдэд ширүүн өрнөж байгаа. Тэгвэл Украин улс дахь нөхцөл байдлыг тодорхой харуулсан гэрэл зургуудыг танд хүргэе.