Герман улсын нийслэл Берлин хотын баруун хэсгийн нэгэн худалдааны гудамжинд 29 настай эр явган хүний зам руу машинтайгаа орж дунд сургуулийн багш болон сурагчдыг ноцтой гэмтээж нэг хүний аминд хүрчээ. Тэрбээр Албани болон Герман улсын давхар иргэншилтэй, сэтгэцийн өвчтэй нэгэн байсан гэнэ.
Цагдаа нар түүнийг хэргийн газар дээрээс баривчилсан бөгөөд уг ослоос болж 14 хүүхэд гэмтэж, нэг багш амиа алдаж, дахин нэг багш ноцтой гэмтэл авсан. Орон нутгийн цагаар 10:30 минутад болсон энэхүү осол дээр 130 гаруй онцгой байдлын ажилчид хуваарилагдан ажилласан байна.
Эх сурвалж: BBC