Дэлхийн Банк өнгөрсөн мягмар гарагт гаргасан мэдэгдэл дээрээ Орос-Украины нөхцөл байдлаас болж Украин улсад 1.49 тэрбум ам.долларын нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэх болсон гэдгээ зарлалаа. Энэ нь Украины засгийн газрын газар болон төрийн өмчит байгууллагуудын ажилтнуудын цалинг олгоход туслах 4 тэрбум ам.долларын өртөгтэй тусламжийн багцын нэг хэсэг юм.
Мөн уг мөнгийг ажилчдын цалингаас гадна Украин улсын зам тээвэр, усны хангамж, ариутгал, халаалт, эрчим хүч, эрүүл мэнд болон боловсролын салбаруудад зарцуулагдах гэнэ. Ойролцоогоор 2 тэрбум ам.долларын санхүүгийн тусламжийг Украин улс хоёрдугаар сарын 24-өөс хойш хүлээж авсан бөгөөд энэ удаа Их Британи, Нидерланд, Латви, Литв гэх мэт орнууд санхүүжилтийг гаргаж байгаа.
Эх сурвалж: CNN