Дэлхий нийтийн, ялангуяаа Европ тивийн анхаарал тэр чигтээ Орос-Украины нөхцөл байдалд дээр төвлөрч буй энэ цагт Норвеги улс 22 ширхэг өөрөө явагч танкийг Украин улсад хандивлалаа.
Энэ тухай албан ёсны мэдэгдэл дээр Норвеги улсын Батлан Хамгаалахын сайд Брьон Арилд Грам, “Украин дахь дайныг анзаарсны эцэст бид Украины зэвсэгт хүчинд хүнд их буу, зэвсгийн системийг хандивлах шаардлагатай гэх шийдвэрт хүрсэн. Манай улсын илгээж буй уг зэвсгүүд Украин улсын эвсэгт хүчинд ихээхэн нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байна. Украин цэргүүд M109-ийг хэрхэн ашиглах талаар сургалтад сууж зэвсгийн тухай бүрэн ойлголттой болсон.
Бид хэд хэдэн шалтгаантайгаар уг хандивыг олон нийтэд зарлахгүйгээр хүлээж байсан бөгөөд цаашид Украин улсад үзүүлэх зэвсгийн тусламжууд ил тод зарлагдахгүй байх магадлалтай” гэжээ. Норвеги улсын илгээж буй M109 гэх өөрөө явагч танк хэлбэртэй их бууг өмнө нь Нидерланд болон Америкийн Нэгдсэн улсууд Украин улсад хандивлаад байсан билээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)