ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн лхагва гарагт Анкара хотод Турк улсын Гадаад хэргийн сайд Мевлүт Чавушоглутай хамтарсан хэвлэлийн бага хурал хийсэн. Тэгвэл уг хурлын үеэр Украин сэтгүүлч Сергей Лавровоос “ОХУ, Украин улсаас үр тарианаас гадна өөр юуг хулгайлсан бэ?” хэмээн асуухад тэрбээр, “Үр тариатай холбоотой ямар нэгэн саад бэрхшээл ОХУ-д байхгүй. Ноён Зеленский эхлээд тодорхой зааварчилгаа өгөх хэрэгтэй. Тэгсний дараа Украины боомтууд аюулгүй болох боломжтой. Бид хэн нэгнийг буруушаах улс биш.
Учир нь Украин улсын газар нутагт бүх зүйлс өрнөж байгаа. Хоёрдугаар сарын 24-нд цэргийн тусгай үйл ажиллагаагаа эхлэх үед бидэнд Украин улсыг нацистуудын нөлөөнөөс чөлөөлөх гэсэн нэг л тодорхой зорилго байсан. Одоо ч уг зорилго маань өөрчлөгдөөгүй” гэж хариулжээ.
Харин уг явдлын дараа Украин улсын Гадаад хэргийн сайд Олег Николенко өөрийн твиттер хаяг дээрээ, “Сергей Лавровын үгс худал хуурмагаар дүүрэн байлаа. Хүнд хэрэгтэй нэг ч үг байсангүй. Далайн боомтоо нээхийн тулд бидэнд эргийн бүс нутгийг хамгаалах цэргийн техник хэрэгсэл, Хар тэнгис дэх экспортын замыг эргүүлдэх тэнгисийн цэргүүд шаардлагатай” хэмээн жиргэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (11)