АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа Орос-Украины нөхцөл байдлаас болж америкчуудыг Орос компанийн хувьцаа, рубль, болон бонд худалдан авахыг хориглосон хөрөнгө оруулалтын шинэ хязгаарлалт тогтоожээ.
Энэхүү шийдвэр нь хоёрдугаар сарын 24-нд ОХУ, Украин улсын газар нутаг руу халдаж эхэлснээс хойш ОХУ-ын эдийн засагт хохирол учруулж дайныг нэн даруй зогсоох зорилготой АНУ-ын удаа дараалан авч буй хоригуудын хамгийн сүүлийн үеийн хэлбэр юм.
Мөн ОХУ-тай холбоотой хувьцаа, бонд зэргийг уг шийдвэрээс өмнө эзэмшиж байсан хүмүүс нэмж худалдан авалт хийхгүйгээр цаашид тэдгээрийг эзэмшихэд ямар ч асуудал байхгүй ба хэрэв хүсвэл АНУ-аас өөр орны иргэншилтэй хүнд хувьцаагаа худалдаалах боломжтой гэнэ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)