Герман улсын канцлер Олаф Шольц өнгөрсөн мягмар гарагт Литвийн нийслэл Вильнюс хотод Балтийн орнуудын тэргүүн нартай уулзах үедээ хийсэн хэвлэлийн бага хурал дээрээ Барууны орнуудын хориг ОХУ-ын зэвсэгт хүчний хүч цаашид сулрах тухай ам нээжээ.
Тэрбээр, “Владимир Путин Украин улс руу халдах тушаалыг хоёрдугаар сарын 24-нд өгснөөс хойш Барууны орнууд олон тооны хоригийг ОХУ-д тавиад байгаа. Энэхүү маш үр дүнтэй, маш өргөн цар хүрээтэй хоригууд ОХУ-ын эдийн засгийг хэдэн арван жилээр ухраах болно. Ерөнхийдөө ОХУ дэлхийн эдийн засгийн болон техникийн дэвшилд оролцох боломжгүй гэсэн үг. Энэ таамаг ч өдөр өнгөрөх тусам улам тодорхой болж ОХУ улам их хохирсоор байна. ОХУ-руу цэргийн бараа импортлохоо улс орнууд зогсоож байгаа тул тэд зэвсэгт хүчний хүч чадлаа цаашид хэвээр хадгалж чадахгүй. Мөн НАТО-гийн гишүүн орны хувьд бид холбоотон орнуудынхаа нэг сантиметр газар нутгийг ч бүх хүчээ ашиглан хамгаалах болно” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (10)