Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский өнгөрсөн даваа гарагт болсон санал хураалтын үр дүнд Их Британи улсын ерөнхий сайдын албан тушаалдаа үлдсэн Борис Жонсонд баяр хүргэлээ.
Тэрбээр Санхүүгийн цаг гэх нэвтрүүлэгт өгсөн ярилцлагынхаа үеэр, “Украин улсын жинхэнэ анх нөхөр санал хураалтад ялж албан тушаалаа хадгалж үлдсэнд би туйлын их баяртай байна. Манай улсын хамгийн чухал хамтрагчдын нэг болох Их Британи улсын гадаад бодлого тогтвортой үлдэж байгаа нь сайн хэрэг. Үнэхээр сайхан мэдээ байлаа. Би энэ талаар тодорхой мэдээллүүдийг сайн мэдэхгүй. Ноён Борис Жонсон өөрөө энэ тухай мэдэгдэл хийх биз. Гэхдээ түүний Украин улсыг дэмжих байр суурь маш тодорхой хэвээр байгаа” гэж хэлсэн байна. Ташрамд дурдахад уг төрийн тэргүүнүүд өнгөрсөн дөрөвдүгээр сард Киев хотод уулзаж Орос-Украины нөхцөл байдлын тухай цаашид хэрхэх талаараа хэлэлцсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)