Герман улсын өмнөх канцлер, өдгөө 67 настай Ангела Меркель өнгөрсөн мягмар гарагт Александр Осанг гэх сэтгүүлчтэй ярилцах үедээ Орос-Украины нөхцөл байдлын тухай өөрийн үзэл бодлоо хуваалцжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “ОХУ-ын Украин улс руу довтолсон үйлдэл нь олон улсын хуулийг харгис хэрцгийгээр үл тоомсорлосон ямар ч үндэслэлгүй үйлдэл байсан. Энэхүү үйлдлээрээ тэд Европ тивийн энх тайван байдлыг тэр чигт нь алдагдуулж орхисон бөгөөд өөрсдийнх нь хувьд ч маш том алдаа болж үлднэ. Бид олон зууныг туулж аль газар нутаг хэний эзэмшил гэдгийг тогтоосныхоо дараа ингэж дайн эхлүүлж байгаа нь өөрөө хүлээн зөвшөөрөхийн аргагүй үйлдэл.
Европ тив болон ОХУ хоорондоо салшгүй гүн холбоотой. Тэд нэг нэгнийхээ хажууд байрладаг гэдгийг бүгд мэднэ. Ирээдүйд Европ болон ОХУ харилцан холбоогүй байна гэдэг боломжгүй зүйл. Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский авилгын эсрэг маш зоригтойгоор тэмцэгч нэгэн. Гэхдээ Украин улс дахь олигархуудын эрх мэдэл таны төсөөлснөөс хамаагүй их.
Ийм учраас Украин улсын НАТО-д элсэх үйл явц удааширсаар одоогийн нөхцөл байдалд хүрсэн. Ийм ч учраас би төрийн эрхийг барьж байх үедээ Украин улсыг НАТО-д элсүүлэхээс татгалзаж байсан юм. Дайн эхэлж байх үед Владимир Зеленскийд эх орноосоо гарч аюулгүй газар очих боломж байсан.
Гэхдээ тэр үед тэрбээр Надад унаа хэрэггүй. Надад зөвхөн зэвсэг хэрэгтэй.’ гэж хэлж байсан. Түүний эдгээр үгс миний хүндэтгэлийг бүрэн хүлээж чадсан. Мөн манай улс Израиль улсаас зэвсэгт дрон худалдаж авахаар болсон. Зэвсэгт хүчиндээ хөрөнгө оруулалт хийнэ гэдэг үргэлж хүнд шийдвэр байсаар ирсэн. Гэхдээ зэвсэгт хүчин бол Владимир Путины ойлгодог цор ганц хэл шүү дээ. Одоо бол Европын холбооны хувьд хамтдаа эвлэлдэн нэгдэх маш чухал цаг үе гэдгийг бүх гишүүд мэдэж байгаа гэж найдаж байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)