БАРИМТ 1
Бельгийн Вант улс нь 30,689 хавтгай дөрвөлжин километр (дэлхийд 136-аар байранд) газар нутагтай Европ тивийн баруун хойд захад байрладаг орон. Тус улс хойд хэсгээрээ Нидерланд улстай, зүүн талаараа Герман улстай, зүүн өмнөд хэсгээрээ Люксенбург улстай, баруун урд талаараа Франц улстай тус тус хиллэдэг ба баруун хойд хэсгээрээ Атлантын далайд гарцтай.
БАРИМТ 2
Бельги улсын нийт хүн ам 11.5 сая бөгөөд тэдний 67 хувь нь үндсэн бельги үндэстнүүд байдаг. Харин шашны хувьд нийт бельгичүүдийн 60 хувь нь христийн, 7 хувь нь исламын шашныг шүтдэг бол 31 хувь нь ямар нэгэн шашин шүтлэггүй. Нэг хавтгай дөрвөлжин километр газар нутагт 376 хүн харьяалагддаг ба энэ үзүүлэлтээрээ Бельги улс дэлхийн 22 дахь хамгийн их хүн амын нягтшилттай орноор нэрлэгддэг.
БАРИМТ 3
Орчин үеийн Бельги улс 1830 онд “Бельгийн хувьсгал”-ын дараа үүссэн. Уг хувьсгалын үр дүнд Бельги улс Нидерланд улсаас салж тусгаар тогтнолоо зарласан бөгөөд 1839 онд албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн. Бельги улс 20-аар зуунд аж үйлдвэрлэлийн хувьсгалд оролцож Ази, Африк, Хойд Америк гэх тивүүдэд нэлээд хэдэн колони орнуудтай байсан.
БАРИМТ 4
Бельги улс бол холбооны парламентын үндсэн хуульт хаант засаглалтай орон. Улсын одоогийн удирдагчдыг Филипп (хаан), Александр Де Кро (ерөнхий сайд) гэдэг ба Тус улсад холбооны болон бүс нутгийн гэх нийт зургаан засгийн газар байдаг бөгөөд засгийн газаргүйгээр 2010 онд 589 өдрийн турш, 2019 онд 652 өдрийн турш оршин тогтнож дэлхийн дээд амжилтуудыг эвдсэн.
БАРИМТ 5
Энэ ертөнцийг хэрхэн үүссэн тухай хамгийн бодитой таамаг бол америк эрдэмтэн Эдвин Хабблын үндэслэсэн “Эх тэсрэлтийн онол”. Тэгвэл уг онолыг хамгийн анх 1927 онд Бельгийн санваартан, физикч Жорж Лемайтр үндэслэж байсан ба Эдвин Хабблаас хоёр жилийн өмнө уг онолоо нийтэлж байжээ. Тиймээс Эх тэсрэлтийн онол Бельги улсаас гаралтай байх өндөр магадлалтай.
БАРИМТ 6
Бельги улс Герман, Нидерланд, Франц гэх үндсэн гурван үндсэн хэлтэй. Нийт хүн амын 60 хувь нь нидерланд хэлээр, 40 хувь нь франц хэлээр, ойролцоогоор 1 хувь нь герман хэлээр ярьдаг бөгөөд бүс нутгаасаа шалтгаалан өөр өөр хэл ашиглацгаадаг. Өөр хэлтэй бүс нутгуудын хооронд улс төрийн зөрчилдөөн гардаг тул Бельги улс зургаан өөр засгийн газраас тогтсон системийг ашигладаг.
БАРИМТ 7
Бельги улсын нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудал бол дэлхий дээрх хоёр дахь хамгийн сайн цаг барьдаг онгоцны буудал. Энэ нь таны онгоц Бельги улсад 17:00 цагт газардана гэсэн байвал яг л тэр цагтаа газарддаг гэсэн үг. Мөн Бельги улс бол ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон.
БАРИМТ 8
Бельги улсын нийслэл Брюссель хотын нисэх онгоцны буудал бол дэлхий дээрх хоёр дахь хамгийн сайн цаг барьдаг онгоцны буудал. Энэ нь таны онгоц Бельги улсад 17:00 цагт газардана гэсэн байвал яг л тэр цагтаа газарддаг гэсэн үг. Мөн Бельги улс бол ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуулийн дагуу хүлээн зөвшөөрсөн хоёр дахь орон.
БАРИМТ 9
Бельги эрчүүдийн дундаж өндөр 181 сантиметр бөгөөд тэд уг хэмжээгээрээ нидерланд эрчүүдийн араас хоёрдугаар байранд жагсдаг. Харин эмэгтэйчүүдийн дундаж өндөр 165.5 сантиметр байдаг ба дэлхийд өндрөөрөө 21-ээр байранд эрэмбэлэгддэг. Нидерланд хэлтэй бүс нутгийг Фландерс, франц хэлтэй бүс нутгийг Валониа гэж нэрлэдэг ба нийслэл хот Брюссельд хоёр хэл ижил тэнцүү түвшинд хэрэглэгддэг.
БАРИМТ 10
Бельги улс бол Европ тивийн хамгийн өндөр татварын хувьтай орнуудын нэг. Уг улс хамгийн өндөр орлоготой иргэдээсээ 57.8 хувийн татвар авдаг бөгөөд татвараас олдог ашгаараа Европ тивийг тэргүүлдэг. Улсын дотоодын нийт орлогын 48 хувь нь татвартай шууд холбоотой.
БАРИМТ 11
Европ тивийн хамгийн анхны тэнгэр баганадсан барилга Бельги улсад баригдсан. 26 давхар, 96 метрийн өндөртэй Торенгебув гэх уг барилга 1928 онд Антверпен хотод баригдсан ба өнөөдрийг хүртэл хотынхоо хамгийн өндөр барилга хэвээр. Бельги улсын гэр бүл салалтын түвшин 70 хувьтай байдаг бөгөөд энэ нь Баруун Европын бүх орныг тэргүүлэх үзүүлэлт юм.
БАРИМТ 12
Бельги вафли болон шоколад олон улсын түвшинд тодорхой хэмжээний нэр хүндтэй. Та Бельги улсын дурын нэг дэлгүүрт ороход дор хаяж 30 төрлийн вафли байх бөгөөд тэдгээр дундаас хамгийн алдартай төрлүүд нь Брюссель вафли болон Лиеж вафли нар. Харин шоколадны хувьд Бельги улс жилд дунджаар 725,000 тонн шоколад үйлдвэрлэж дэлхий нийтийн хэрэглээний 11 хувийг дангаараа хангадаг гэдгийг хэлэхэд л болох байх.
БАРИМТ 13
Бельгийн үндэсний бэлгэ тэмдэг бол Маннекен Пис буюу шээж буй хүү. 70 сантиметрийн өндөртэй уг хүүгийн хөшөө 17-аар зуунаас үүсэлтэй бөгөөд Бельги улсад очсон жуулчдын хамгийн олноороо очиж дурсгалын зураг татуулдаг газруудын нэг юм. Аливаа баяр ёслол болон онцгой өдрүүдэд зориулж Маннекен Пис өмсөж буй хувцсаа сольдог ба 1980-аад онд Жаннеке Пис гэх шээж буй эмэгтэй хүүхдийн хөшөө, 1998 онд Хет Зиннеке гэх шээж буй нохойн хөшөө тус тус баригдсан.
БАРИМТ 14
Бидний түргэн хоолны газруудаар үйлчлүүлэх үедээ ихэвчлэн иддэг нарийн урт хэлбэртэй шарсан төмс Бельги улсаас гаралтай. Бельгичүүд уг шарсан төмсийг улаан лоолийн сүмс буюу кетчуптай бус майонезтой хольж хэрэглэдэг. Мөн нэг бельги хүн жилд дунджаар 25 килограмм шарсан төмс иддэг ба энэ нь дэлхийд тэргүүлэх үзүүлэлт.
БАРИМТ 15
Бельги улсыг шар айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Албан ёсны судалгаа байдаггүй ч хүмүүсийн хэлдгээр Бельги улсад хамгийн багадаа 1,000 төрлийн шар айраг байдаг. Өөрөөр хэлбэр та Бельги улсад дөрвөн жилийн турш өдөр бүр өөр төрлийн шар айраг уух боломжтой. Мөн тус шар айргууд бүгд өөрсдийн гэсэн аягатай байдаг тул Бельги эрчүүд шар айргийн аяга цуглуулгатай байх нь элбэг.
БАРИМТ 16
Нийт Бельгичүүдийн 98 хувь нь хот суурин газарт амьдардаг ба 97 хувь нь зурагтын кабелтай шууд холбогдсон. Эдгээр нь Европ тивд байтугай дэлхийд тэргүүлэх хэмжээний тоо юм. Мөн Бельги улс авто болон төмөр замын нягтшилтаараа дэлхийг тэргүүлдэг 10 орны нэг бөгөөд 100 хувийн гэрэлтүүлэгтэй хурдны зам нь оройн цагаар саран дээрээс харагдах боломжтой.
БАРИМТ 17
Томморовланд гэх дэлхийн хамгийн том электрон бүжгийн наадам Бельги улсад зохиогддог. 2005 оноос хойш зохиогдож буй уг наадам нийт 15 тайзтай бөгөөд 400 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирж оролцдог юм байна. Мөн Бельги улсад 3,000 гаруй цамхаг байдаг ба уг тоогоороо дэлхийн хамгийн их цамхгийн нягтшилттай орноор нэрлэгддэг.
БАРИМТ 18
Ихэнх орнуудын төрийн далбааны урт өргөн нь 3:2 гэх харьцаатай байдаг бол Бельги улсын төрийн далбаа 15:13 гэх харьцаатай. Энэ нь уг далбааг бусад орнуудын далбаанаас илүү квадрат хэлбэртэй болгодог. Харин далбааны загварын хувьд улаан, шар, хар өнгийн адил хэмжээтэй босоо зурааснуудаас бүрддэг ба тус бүр домогт гардаг арслангуудыг бэлгэддэг юм байна.
БАРИМТ 19
Бельгийн Салуч Эй Си гэх компани дэлхий дээрх нийт бильярдны бөмбөгний 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг. Тус компанид фенолын давирхайг хийх химийн ургамал байдаг ба уг давирхайн ачаар бильярды бөмбөг чулуу мэт хатуу боловч маш гөлгөр гадаргуутай болж чаддаг.
БАРИМТ 20
Бельгичүүдтэй найз нөхөд болох маш хялбар. Та зүгээр л тэдэнтэй цаг агаарын тухай ярихад хангалттай. Тэд уг сэдэвт маш дуртай хүмүүс. Мөн бельгичүүд хоол хийх нэлээд дуртай ард түмэн бөгөөд Бельги улсад хамгийн сайн зарагдаж буй номуудын жагсаалт дунд заавал хоолны жорын ном багтдаг. Бельгичүүд ресторанд хоол идэхээр очсон бол захиалсан хоолоо 2-3 цагийн турш хүлээж чаддаг дээд зэргийн хоолны соёлтой хүмүүс.
БАРИМТ 21
Бельгичүүд насанд хүрсэн цагаасаа хойш эцэг эхтэйгээ амьдрахаа больдог бөгөөд чадах чинээгээрээ богино хугацаанд өөрсдийн гэсэн байшинтай болохыг эрмэлздэг. Ихэнх бельгичүүд 50 насандаа тэтгэвэрт гардаг ба тэдний ихэнх нь Франц улсын урд хэсгийн аймгууд болон Испани улс руу нүүж тэндээ байшин худалдан авч амьдардаг. Тэд эрүүл мэндийн ноцтой асуудалтай болсон үедээ л эх орондоо эргэж ирдэг.
БАРИМТ 22
Бельги улсад хамгийн алдартай спорт бол хөлбөмбөг. Бельгийн хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг 1930 оноос хойш 14 удаа ДАШТ-д оролцож 2018 онд гуравдугаар байранд шалгарсан бөгөөд 1980 оны Европын АШТ-д хоёрдугаар байранд орсон. Мөн тэд дэлхийн чансааг 2018 оноос хойш тэргүүлсээр байсан ба одоогийн байдлаар хоёрдугаар байранд бичигдэж байгаа.
БАРИМТ 23
Бельги улсын баг тамирчид 1900 оны Парисын олимпоос хойш олимпын наадамд оролцсоор ирсэн бөгөөд одоогийн байдлаар зуны олимпоос 44 алт, 56 мөнгө, 57 хүрэл медаль, өвлийн олимпоос 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртээд байна. Мөн Бельги улс 1920 оны зуны олимпыг нутаг дээрээ хүлээн авч зохиож байсан түүхтэй.
БАРИМТ 24
Бельгичүүд мөнгөтэй холбоотой сэдвээр ярилцахаас зайлсхийдэг. Ихэвчлэн бельги хүүхдүүд эцэг эхийнхээ юу хийж мөнгө олдог тухай ямар ч ойлголтгүй байдаг ба найз нөхдүүд ч бие биенийхээ орлогыг мэддэггүй. Гэхдээ тэд улсынх нь хэт өндөр татварын хувийг муулсан маягийн ярианаас татгалзана гэж байхгүй.