"Финансхолдинг" ХХК-ийн захирал Б.Энхцэцэг махны экспорт болон энэ салбар дахь шударга бус, хууль бус явдлыг өөгшүүлсэн талаар мэдээлэл хийлээ. Түүний хэлснээр “Экспортод мах гаргах эрхгүй аж ахуй нэгжүүд эрх бүхий байгууллагын нэр дээр мах махан бүтээгдэхүүн бэлтгэж БНХАУ-руу гаргадаг байсан.
"Үүн дээр МХЕГ-аас квот тогтоодог. Экспортын эрх бүхий байгууллага авсан квотоороо бусад иргэд болон аж ахуйн нэгжүүдийг гаргаж өгдөг байсан”
Тодруулбал, “Өргөө мийт трейд ГХО ХХК”-йин нэр дээр экспортын квот авдаг байсан ч 2019 оноос хойш иргэн Б.Энхцэцэгт квот өгөхгүй байжээ. Гэсэн хэдий ч 2020 оноос эхлэн тус компанийн нэр дээр квот олгогдсоор байжээ. Энэ нь ХХААХҮЯ, МХЕГ иргэнээ дэмжихгүй, иргэнээсээ авлига нэхэж байна гэж ойлгож байгаа" гэв.
Б.Энхцэцэгийн хувьд 2016 оноос хойш мах бэлтгэн нийлүүлэх чиглэлээр бизнесээ эхлүүлсэн бөгөөд экспортод мах нийлүүлэх эрх бүхий "Өргөө мийт трейд ГХО ХХК"-ын нэр дээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргадаг байжээ. Гэтэл 2019 оноос эхлэн энэ квот олдохгүй байсаар өдийг хүрсэн байна.
"Финансхолдинг" ХХК-ийн захирал Б.Энхцэцэг: Нэг л байгууллагын нэр дээр квотын хүсэлт өгөхөөр надад гардаггүй хэр нь нөгөө байгууллагадаа квот нь олгогддог. Ингэж явсаар би өөрийн бизнес, цаг хугацаагаараа хохирсон одоог хүртэл хадгалалт, хамгаалалтын зардал нэмэгдээд 450 сая орчим төгрөгөөр хохироод байна” гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (3)