Дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1944 оны зургадугаар сарын 4-нд 3,500 гаруй хүн амиа алдсан Нацист Германы ноёрхлыг дуусгахын тулд хамтарсан хүчний цэргүүдийн Франц улсын далайн эрэгт хийсэн “Ди өдрийн халдлага” гэгддэг дайралтын 78 жилийн ойд зориулсан баярын үйл ажиллагаа болж өнгөрсөн.
Тэгвэл энэ үеэр Америкийн Нэгдсэн улсын армийн генерал, штабын дарга нарын нэгдсэн хорооны дарга Марк Милли Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой үгсийг хэлжээ.
Тэрбээр, “Манай улс ОХУ-тай байлдахыг хүсэхгүй байна. НАТО ч мөн адил ОХУ-тай байлдахыг хүсэхгүй байгаа. Аль хэдийнээ 100 өдрийн турш үргэлжилчихсэн уг дайнд Америкийн Нэгдсэн улс Украин улсыг цаашид үргэлжлүүлэн дэмжиж зэвсгийн туслалцаа үзүүлсээр байх болно. Эр зоригт Украин цэргүүдийн эсрэг тулалдана гэдэг ОХУ-д маш хүнд сорилт болж байгаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: MNBC