Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский дэлхий нийтэд тулгараад буй хоол хүнсний хомстлын асуудлыг шийдвэрлэхийн тулд хөлөг онгоцнууддаа зориулж аюулгүй байдлын коридор нээж хурааж авсан үр тариагаа Ази болон Африк тив рүү гаргахаар ажиллаж байна.
Тэрбээр одоогийн байдлаар уг асуудлын дагуу Турк болон Их Британи гэх орнуудтай хэлэлцээ хийж байгаа бөгөөд олон нийтэд, “Манай улс бол үр тарианы экспортоороо дэлхийд тэргүүлдэг орнуудын нэг. ОХУ далайн боомтуудыг маань хааж хөлөг онгоцнуудад маань үр тариагаа аюулгүй зөөх нөхцөлийг хангаж өгөхгүй байгаа. Одоогийн байдлаар 25 сая тонн үр тариа ямар ч хэрэгцээгүйгээр манай улсад гацаж байна.
ОХУ-ын хулгайлж хил давуулсан их хэмжээний үр тариаг хасаад 25 сая тонн үлдсэн байна шүү дээ. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол намар болж ургац хураасны дараа энэ тоо 75 саяд хүрнэ” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNBC
Сэтгэгдэл (9)