Украин улсын Донбассын бүс нутагт өрнөж буй тулааны үеэр өнгөрсөн ням гарагаас даваа гарагийн хооронд Оросын армийн хоёр генерал амиа алджээ.
Тэдний нэг болох ОХУ-ын нэгдүгээр армийн корпусын командлагч хошууч генерал Роман Кутузов цэргүүдийг удирдан тулааны талбар дээр очих үедээ нас барсан гэдгийг Украин болон ОХУ-ын талууд хоёул мэдэгдсэн. Харин хоёр дахь генерал болох Сири дэх Оросын армийн командлагч асан Роман Бердников гэх генерал Роман Кутузовын нас барсан тулааны үеэр алдсан гэдгийг Украины зэвсэгт хүчин зарласан боловч ОХУ түүний үхэлтэй холбоотой ямар нэгэн баттай мэдэгдэл хийгээгүй байна. Ингэснээр хоёрдугаар сарын 24-нд Оросын арми Украин улсын газар нутаг руу халдаж эхэлснээс хойш 12 орос генерал харийн нутагт амиа алдлаа.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (9)