БАРИМТ 1
Гэрэлт-Одын Даваадалай Өмнөговь аймагт төрж өссөн. Тавдугаар сарын 26-нд төрсөн. Одоо 26 настай.
БАРИМТ 2
Тэрбээр Рояаль академид хүний нөөцийн чиглэлээр сурч, 2017 онд төгссөн. Хүний нөөцийн мэргэжилтэн.
БАРИМТ 3
Түүний стиль, имижийг сахалгүйгээр нь төсөөлөхийн аргагүй. Сахлаа жил ургуулсан. Ургаад эхлэхээр нь тайрчихдаг гэнэ. Харин үсээ таван жил ургуулжээ.
БАРИМТ 4
Сахлынхаа хэлбэрийг Pringles-ийн хайрцаг дээрх зураг болон үздэг киноноосоо санаа авчээ.
БАРИМТ 5
Чөлөөт цагаараа дуу сонсож, жижиг бугуйвч болон чимэглэл хийх дуртай.
БАРИМТ 6
Зоос, дэлхийн долоон гайхамшиг, цүнх зэрэг ямар нэг зүйл цуглуулах хоббитой.
БАРИМТ 7
Эмэгтэй хүний уян зөөлөн сэтгэл, мэдрэмжтэй байдал нь түүнд таалагддаг. Мэдрэмжтэй эмэгтэй хүн ухаалаг байдаг гэж боддог гэсэн шүү.
БАРИМТ 8
Одоогоор найз охин байхгүй. Ганц бие.
БАРИМТ 9
Зорилго нэгтэй, сонирхол нэгтэй найзуудтай болоод амьдралдаа аз жаргалтай хэсэг хугацааг өнгөрүүлэхийг хүссэн учир The Voice of Mongolia шоунд орсон.
БАРИМТ 10
Ямар нэгэн хэв маягт баригдах дургүй. Ямар хувцас таалагдана, түүнийг л өмсдөг гэнэ.
БАРИМТ 11
Түүний хувьд хамгийн эрхэм хүндтэй хүмүүс бол гэр бүл, найз нөхөд юм. Тэд наргүйгээр амьдралаа төсөөлөхөд хар бараан санагддаг.
БАРИМТ 12
Тэрбээр Коронавирус тархаж байх үед БНХАУ-д сурч байжээ. Тэр үед машины осолд ороод хөлөө хугалсан байсан учир гэртээ ганцаараа цагийг өнгөрөөдөг байсан гэнэ. Тухайн үед хугарсан хөлтэй хэвтэж байгаад ковидоор нас барах гэж буй мэт мэдрэмж авч байжээ.
БАРИМТ 13
Хятадад сурч байхдаа их сургуулийн оюутнуудын дунд болдог “Топ-10” тэмцээнд оролцсон нь түүний хувьд томоохон хэмжээний анхны тайз. Тус тэмцээнд оролцохдоо түрүүлжээ.
БАРИМТ 14
Сүүлийн жилүүдэд бусдаас царайлаг гэх үгийг их сонсох болсон гэсэн шүү.
БАРИМТ 15
Байгаль, гол горхины чимээнээс амар амгаланг мэдэрч, хамгийн гоё мэдрэмжийг авдаг.
БАРИМТ 16
Г.Даваадалай маш их дуу сонсдог. Дуу сонсохдоо зөвхөн нэг төрөл, нэг улс орны дуу сонсдоггүй. Тухайлбал, Турк, Азербайжан зэрэг улс улсын дуу сонсдог. Энэ нь маш өөр мэдрэмж өгдөг гэнэ.
БАРИМТ 17
Хамгийн дуртай дуу нь Наруто “Hero's Come Back”. Тэрбээр тайзан дээр гарахаасаа өмнө өөртөө зориг оруулах үүднээс сонсдог.
БАРИМТ 18
Шоунд оролцохдоо аль шүүгчийг сонгохоо шийдээгүй байжээ. Харин дөрвөн шүүгч эргэж харсан тэр мөчид Отгонбаяр шүүгчтэй мэдрэмжээрээ холбогдсон гэнэ. Отгонбаяр шүүгчийн түүнийг багтаа авах, түүнтэй шоуг үргэлжлүүлэх гэсэн тэр сэтгэл нь сайхан санагджээ.
БАРИМТ 19
Түүний хувьд диснейн гүнжүүдээс хамгийн хөөрхөн нь Аврора.
БАРИМТ 20
Тэрээр The Voice of Mongolia шоунд оролцсоноор аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахад сайхан хариу ирдэг гэдгийг ойлгожээ.
БАРИМТ 21
Хочгүй байсан ч шоунд орсноос хойш үсэн бөмбөг, Есүс зэргээр түүнийг хочлох болжээ
БАРИМТ 22
Тэрээр сар бүр цусаа бэлэглэдэг бөгөөд Донор юм.
БАРИМТ 23
“Бүх юм сайхан болно” гэж өөрийгөө зоригжуулж, урамшуулах дуртай гэнэ
БАРИМТ 24
Үнэн байдал тухайн хоёр хүний хооронд алдагдаад ирэхээр тухгүй мэдрэмж төрдөг. Тиймээс үнэн байхыг тэрээр хичээдэг.
Сэтгэгдэл (1)