Украины Батлан Хамгаалахын дэд сайд Ханна Малиар өнгөрсөн ням гарагт Орос-Украины нөхцөл байдлаас болж Украин улсад зэвсгийн тусламж үзүүлж буй Барууны орнуудад зориулан үг хэлжээ.
Тэрбээр, “Манай улсад зэвсэг нийлүүлэх нь ганцхан удаа хийх зүйл бус биднийг ялалт байгуултал тасралтгүй үргэлжлэх ёстой үйл хэрэг гэдгийг Барууны анх нөхөд маань ойлгох хэрэгтэй. Бид олон арван улсаас зэвсгийн тусламж хүлээж аваад эхэлсэн. Гэхдээ эдгээр нь хүчирхэг Оросын армийн эсрэг тэмцэхэд тийм ч хангалттай биш байна. Бидэнд тусламж байнга хэрэгтэй байсаар байх болно.
Учир нь энэ дайн урт удаан хугацаанд үргэлжлэх нь тодорхой болсон. Манай цэргүүд маш сайн бэлтгэгдсэн. Гэвч бидний ур чадвар, эр зориг дангаараа Оросын армийг буулгаж авахад хангалтгүй. Бидэнд нэн түрүүнд агаарын довтолгооноос хамгаалах болон хүнд даацын зэвсгүүд шаардлагатай байгаа” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)