Орос-Украины нөхцөл байдлаас болж Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский эх оронд нь өрнөж буй үйл явдлын тухай үзэл бодлоо илэрхийлсэн, албан ёсны мэдэгдэл хийсэн бичлэгийг орой болгон өөрийн цахим хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хүргэдэг билээ.
Тэгвэл тэрбээр өнгөрсөн ням гарагийн бичлэг дээрээ саяхан дайны тэргүүн шугамаар очиж цэргүүдтэй биечлэн уулзсан тухайгаа ярьжээ.
Владимир Зеленский, “Манай багийнхан Лисичанск болон Соледар хотуудад байсан. Уг хоёр газар нь хоёул сүүлийн хэдэн долоо хоногийн турш агаарын бөмбөгдөлтөд өртсөөр байгаа. Би тэнд уулзсан бүх хүмүүсээр маш их бахархаж байна. Зэвсэгт хүчинд зориулж ямар нэгэн юм аваачсан. Гэхдээ би уг зүйлийн тухай нарийн мэдээлэл өгөхгүй. Гэхдээ би тэднээс бас өөр нэгэн зүйлсийг авч ирсэн. Тэд бол хүч чадал болон итгэл найдвар.
Мөн би Мариуполь хотоос эсэн мэнд амжилттай гарч ирсэн хүмүүстэй Хортицад уулзаж ярилцсан. Тэдний ихэнх нь хүүхэдтэй байсан бөгөөд нөхцөл байдал нь одоогийн байдлаар тийм ч муу байгаагүй. Тэнд байсан бүх гэр бүл өөр өөрсдийн гэсэн түүхийг агуулж байгаа. Мөн ихэнх эрчүүд гэр бүлтэйгээ хамт байгаагүй. Зарим нь цэрэгт татагдсан, зарим нь барьцаалагдсан, зарим нь харамсалтайгаар нас барсан” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)