ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Италийн Ла-7 телевизийн нэвтрүүлэгчид өнгөрсөн ням гарагт мэдээлснээр тус улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын хэд хэдэн орнууд агаарын хилээ ОХУ-ын агаарын тээврүүдийг нэвтрүүлэхгүй байхаар хаасан тул Серби улсын нийслэл Белград хотод өнөөдөр буюу зургадугаар сарын 6-нд хийх уулзалтдаа очиж чадахгүй байгаа гэнэ.
ОХУ-ыг төлөөлөн Болгар улсад суугаа элчин сайд Элеонора Митрофанова Болгар улсыг агаарын хилээ нээх тухай тусгайлан хүсэлт тавьсан боловч татгалзсан хариуг хүлээн авсан байна. Болгар улсын хувьд Европын Холбоо болон НАТО гэх ОХУ-ын эсрэг хамгийн хүчтэй хориг тавьж буй олон улсын байгууллагуудын гишүүн орон билээ. Мөн Болгараас гадна Хойд Македон болон Монтенегро гэх Европын холбоонд элсэх хүсэлтээ гаргаад буй НАТО-гийн гишүүн орнууд Сергей Лавровын хувийн онгоцыг агаарын хилээрээ нэвтрүүлэх боломжгүй гэх мэдэгдэл хийжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)