Орос-Украины нөхцөл байдлаас хүндэрч ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсын нутаг дэвсгэр лүү халдаж эхэлсэн цагаас хойш АНУ тэргүүтэй орнууд Украин улсыг зэвсгээр хангасаар байгаа.
Тэгвэл сүүлийн үед Украин улс АНУ-аас алсын тусгалт пуужингийн туслалцаа авах хүсэлт тавиад байгаа бөгөөд АНУ уг зэвсгийг ОХУ-ын газар нутаг руу пуужин харвахад ашиглахгүй байх нөхцөлтэйгөөр Украин улсад өгөх талаар хэлэлцэж байгаа юм байна. Харин уг үйл явдлын дагуу өнгөрсөн ням гарагт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин мэдээлэл хийжээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Хэрэв АНУ, Украин улсыг алсын тусгалт пуужингаар хангах юм бол бид илүү олон шинэ байршлууд руу дайрах болно. Бид аль болох удаан хугацаанд зэвсэгт мөргөлдөөнийг идэвхгүй байлгах зорилготой. Гэхдээ алсын тусгалт пуужин Украин улсын гарт орвол бидний гаргах шийдвэр маш тодорхой. Үнэндээ тэд уг зэвсгийг авлаа гээд бодит байдал дээр юу ч өөрчлөгдөхгүй. Тэдэнд уг пуужинтай төстэй зэвсгүүд байсан. Тэд зүгээр л өөрсдийн алдагдлаа нөхөхийг хүсэж байгаа юм” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (14)