Англи хэлэнд бид бүхэн Турк улсын нэрийг “Turkey” хэмээн бичиж заншсан. Тэгвэл уг үг нь цацагт хяруул гэх давхар утгатай гэдгийг хүн бүр мэдээд байдаггүй. Үүнээс болж Турк улсын нэртэй холбоотой асуудлууд нэлээд их гардаг байсан тул тэд улсынхаа албан ёсны нэрийг “Türkiye” болгон өөрчлөх ажлыг арван хоёрдугаар сард эхлүүлсэн.
Уг шийдвэрийг Турк улсын ерөнхийлөгч Режеп Тайип Эрдагон эцэслэн гаргасан бөгөөд өнгөрсөн лхагва гарагт НҮБ-аар хүлээн зөвшөөрөгджээ. Ингэснээр Турк улсын нэрийг монголчууд бид хуучнаараа бичиж дуудах боломжтой ч англи хэл дээр зайлшгүй Türkiye гэж бичих шаардлагатай болж байгаа юм. Тэднээс өмнө сүүлийн жилүүдэд нэрээ сольсон улсуудыг жишээ болгон нэрлэвэл 2019 онд Македон улс нэрээ Умард Македон болгож, Бурма улс нэрээ Мьянмар болгож, 2018 Свазиленд улс нэрээ Эсватини болгож тус тус өөрчилжээ.
Эх сурвалж: BBC