Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский ард иргэдийг нь хүчээр газар нутаг руугаа оруулж буй ОХУ-ын үйлдлийг шүүмжилжээ.
Тэрбээр өнгөрсөн лхагва гарагт өөрийн цахим хаяг дээрээ нийтэлсэн бичлэг дээрээ, “ОХУ-ын эзлэн түрэмгийлэл эхэлснээс хойш 200000 гаруй хүүхдүүд эх орноосоо албадлагаар гарсан байна. Насанд хүрсэн хүмүүсийг тооцвол уг тоо 1.6 саяд хүрнэ. Украин улсын иргэдийг хүчээр хил давуулах бол ОХУ-ын үйлдэл буй жигшүүрт гэмт хэргүүдийн нэг жишээ.
Тэднийг хил давуулаад зогсохгүй улсынхаа хууль бус иргэншлийг манай иргэдэд олгож байна. Ихэвчлэн алслагдсан бүс нутгийн иргэд уг явдлын хохирогчид болж байгаа бөгөөд ОХУ-ын зорилго бол тэдний толгойг угааж эх орон нь болох Украин улсыг бүр мөсөн мартуулах” гэжээ.
Мөн тэрбээр хөлбөмбөгийн ДАШТ-ий эрхийн төлөөх эхний тоглолтоо Шотландын шигшээ багийн эсрэг хийж 3:1 харьцаатай ялалт байгуулсан Украины шигшээ багт инстаграм хаягаараа дамжуулан, “Хүнд хэт их үг хэлэх шаардлагагүй цаг үе гэж байдаг. Миний хувьд энэ цаг үе тохиогоод байна. Та нар бол Украин улсын бахархал! Маш нарт маш их талархаж байна. Украинчууд бүгд өөр өөрсдийн замаараа тулалдаж байна” хэмээн баяр хүргэжээ.
Украин улсын шигшээ багийн хувьд эх орондоо бэлтгэх хийх боломжгүй байсан тул Словени улсад бэлтгэлээ базаасан.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (8)