Африкийн Холбооны тэргүүн, Сенегал улсын ерөнхийлөгч Макки Салл Орос-Украины нөхцөл байдлаас болж Африк тивд үүсэж буй хоол хүнсний хомстлын асуудлаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинд Сочи хотод өнөөдөр буюу баасан гарагт бараалхахаар болсон байна.
Украин улс нь дэлхийн тав дахь их хэмжээний үр тариа экспортолдог орон бөгөөд ОХУ-ын тэнгисийн цэргүүд тус улсын далайн боомтуудыг хаасан учир далайгаар дамжуулан үр тариа гаргах боломжгүй байгаа юм. Үүнээс болж дэлхий нийт хоол хүнсний хомстолд орох нь тодорхой байсан ба уг аюул Африк тивийн ядуу буурай орнуудад аль хэдийнээ нүүрлээд эхэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (2)