2021 оны арван нэгдүгээр сард БНХАУ коронавирусын халдварын эрсдэлийг багасгахын тулд хил дамнаж орж буй бүх нүүрсийг чингэлэгтэй байлгах шийдвэр гаргасан. Ийм учраас Монгол улс сүүлийн зургаан сарын турш том оврын машинаар БНХАУ руу нүүрс импортолж чадаагүй.
Сайн мэдээ гэвэл өчигдөр буюу зургадугаар сарын 1-ээс чингэлэггүй задгай ачсан нүүрсний импортыг буцааж сэргээх шийдвэр БНХАУ гаргаад байсан. Гэхдээ нэг жолоочоос коронавирусын халдвар илэрсэн гэх шалтгаанаар манай улсаас БНХАУ руу нүүрс импортлох боломжтой хамгийн том боомт болох Өвөр Монголын Гашуунсухайтын (Ганкимоду) боомтын үйл ажиллагаа тодорхойгүй хугацаагаар зогслоо.
Эх сурвалж: sxcoal
Сэтгэгдэл (2)