АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Украин улсыг дэвшилтэд пуужингийн системээр хангахаар болсон гэдгээ зарласны дараа ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “АНУ-ын Украин улсад тасралтгүй зэвсэг нийлүүлж гал дээр тос нэмж буй нь цаанаа зорилготой. Украин улс АНУ-аас алсын болон дундын зайн пуужингийн системүүдийг авахаар удаан хугацааны турш асуусны эцэст Жо Байден тус саналыг зөвшөөрсөн. Ийм төрлийн хангамж Украин улсыг удирдагчдын энхийн хэлэлцээ хийх хүслийг нь сэргээхгүй. Миний хувьд уг пуужингуудыг ОХУ-ын газар нутаг руу харвахгүй гэсэн Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийгийн үгэнд итгэхгүй байгаа” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (6)