Украин улсын ерөнхийлөгчийн зөвлөх Алексей Арестович хэвлэлд ярилцлага өгөх үедээ АНУ тэднийг алсын тусгалтай их буугаар хангахаас татгазлаж буй талаар ам нээжээ.
Тэрбээр, “Алсын тусгалтай их бууны тусламжгүйгээр бид ОХУ-ыг ялна гэдэг бараг л бүтэшгүй зүйл. Энэ бол Украин улсын хувь заяа болон тусгаар тогтнолын нөхцөл байдлыг шийдэх гол зэвсгүүдийн нэг. Бид ОХУ-ын алсын тусгалтай их буунуудын эсрэг тэдэнтэй дүйцэхгүй хэмжээний зэвсгээр тулалдаж байна. Бидэнд уг зэвсгийн тооны хэмжээ хамаагүй. 20 ширхэг их буу байсан ч дайны нөхцөл байдлыг өөрчлөх боломжтой. Энэхүү 300-500 километр зайд байгаа бай руу олон зэрэг харвах боломжтой пуужингийн системийн тусламжтайгаар ОХУ-ын нүүрний шугам дахь цэргүүдийг бут цохих боломжтой.
Гэхдээ уг зэвсэг бидэнд байхгүй тул Херсон, Луганск, Донецк гэх мэт олон газар ялагдал хүлээж байна” гэжээ. Харин АНУ-ын ерөнхийлөгч Жо Байдены хувьд Украин улсыг ОХУ-ын газар нутаг руу халдах боломжит зэвсгээр хангахгүй гэдгээ өнгөрсөн даваа гарагт албан ёсоор мэдэгдсэн.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (23)