Монгол Улс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг 1952 оноос эхлэн тэмдэглэж байна. Манай нийт иргэдийн 35 орчим хувь буюу 1.2 сая нь хүүхэд. Тэдний 48 хувь нь эмэгтэй 52 хувь нь эрэгтэй хүүхдүүд байна. Төр болон хувийн хэвшлийн байгууллагууд хүүхдийн эрх ашгийг дээдлэх, хүүхдийн эрхийг бодитоор хэрэгжүүлэх, мэдлэг боловсролыг нь хөгжүүлэх, хүсэл мөрөөдлийг нь дэмжих олон шат арга хэмжээг дор бүрнээ хийх болсон.
Худалдаа, хөгжлийн банк хүүхэд залуусын мэдлэг боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийж, хүсэл мөрөөдлийг нь дэмжихийн төлөө 2022 онд дараах ажлуудыг хийгээд байна.
- #HappyArt_HappyFamily гар зургийн уралдаан хүүхэд, гэр бүлийн дунд зохион байгуулж, шүүгчдийн баг 14 бүтээл шалгаруулсан юм. Мөн уралдаанд оролцсон бүтээлүүдээр үзэсгэлэн гарган Улаанбаатар хотын автобусны буудлуудаар байршуулж, Happy Show арга хэмжээний үеэр олон нийтэд танилцуулсан билээ. Мөн дэвшилтэт технологи буюу VIRTUAL орчинд шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм. Зөвхөн уралдаан зарлаад зогсохгүй хүүхэд бүрийн бүтээлийг олон нийтэд түгээж, урам зориг өгөхийг хүссэн билээ. Түүнчлэн уралдаанд оролцсон хүүхэд бүр ялагч гэдгийг мэдрүүлэхийн төлөө гарын бэлгээр урамшуулсан юм.
- #Хуримтлалтай_Монгол аяныхаа хүрээнд Маамуу хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн болон хадгаламждаа 100,000 төгрөгөөс дээш дүнгээр орлого нэмсэн хүүхэд бүрд урамшууллын 1 эрх олгосон. Ийнхүү аяны хүрээнд нийт 42 хүүхэд азтан болсноос 1 хүүхдийг турк улсаар аялуулж, 35 хүүхдийг 500 мянган төгрөгийн хадгаламжаар, 2 хүүхдийг 1 сая төгрөгийн хадгаламжаар, 3 хүүхдийг 2 сая төгрөгийн хадгаламжаар урамшуулаад байна. Мөн 05.31 – 06.20-ны өдрийн хооронд бүх салбар нэгжээрээ дамжуулан хүүхдийн хадгаламж шинээр нээлгэсэн, хадгаламждаа орлого нэмсэн эхний 20,000 хүүхдэд TomYo апплекэйшний 5 гадаад хэлний бүх түвшний хичээлийг үзэх 1 сарын эрх бэлэглэхээр болсон юм.
- #Хязгааргүй_мөрөөдөл төслийнхөө хүрээнд нийслэлийн 133, 146 болон Орхон аймгийн 5-р сургуулийн номын санг тохижуулж, номын фондыг нь баяжуулж өгсөн юм. Ийнхүү төсөл анх эхэлсэн цагаасаа хойш нийт 50-н сургуулийн 5500 гаруй багш сурган хүмүүжүүлэгч, 150 мянга гаруй сурагч хүүхдийн мэдлэг боловсролд оюуны хөрөнгө оруулалт хийжээ.
- #Supportdudu #Savedudu Хүүхэд багачуудад STEM боловсролын системээр тоглонгоо суралцах боломж олгодог Дүдү музейгээ аварцгаая аянд нэгдэж, 250 ширхэг мөрөөдлийн тасалбар худалдан авсан юм.
- #ҮндэснийҮйлдвэрлэлээДэмжицгээе. Байгальд ээлтэй, эко хүүхдийн тоглоом болох MoilEye болон Маалай Моолой хүүхдийн бүтээгдэхүүнийг банкныхаа ажилтнуудын хүүхдүүдэд зориулж баярын бэлгэнд сонголоо.
Түүнчлэн орон нутгийн салбаруудаараа дамжуулан хүүхдийн баярын урамшуулалт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Харилцагч та бүхэн Эрдэнэт, Дархан, Дорнод, Цогтцэций, Замын-Үүд, Дорноговь, Өмнөговь, Зүүнхараа, Хөтөл салбаруудаас зохион байгуулах баярын арга хэмжээнд хүүхэдтэйгээ хамт идэвхтэй оролцож олон олон урамшуулал, бэлгийн эзэн болоорой.
ХХБ цаашид ч хүүхэд, өсвөр үеийнхний мэдлэг боловсрол, хүсэл мөрөөдөлд бодитой хөрөнгө оруулалт хийсээр байх болно. Тэд Монголын ирээдүйг гэрэлтүүлж, олон салбар чиглэлээр дэлхийд дурсагдана гэдэгт итгэлтэй байна.
Худалдаа Хөгжлийн Банк