Орос-Украины нөхцөл байдлаас болж Европ тивийн болон Канад, АНУ гэх мэт дэлхийн томоохон гүрнүүд ОХУ-аас байгалийн хий, газрын тос гэх мэтийг худалдаж авахаас татгалзаад байгаа билээ. Мөн ОХУ байгалийн хий болон газрын тосоо зөвхөн рубль ашиглан худалдана гэсэн нь зарим орнуудыг хүнд нөхцөл байдалд оруулж ОХУ-ын баялгаас татгалзахад хүргэсэн.
Харин Серби улс ОХУ-аас үргэлжлүүлэн байгалийн хий хүлээн авахаар болжээ. Энэ тухай ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Серби улсын ерөнхийлөгч Александр Вучич нар уулзаж хэлэлцсэн ба уулзалтын эцэст хоёр орны удирдагчид ард иргэдийнхээ уламжлалт нягт харилцаан дээр тулгуурлан стратегийн түншлэлийн харилцаагаа бэхжүүлэх шийдэлд хүрчээ.
Серби улсын хувьд НАТО болон Европын холбооны гишүүн биш бөгөөд ОХУ-ын байгалийн хийнээс хэт их хамааралтай орон юм. Серби улс НҮБ-ын хоёр хурал дээр ОХУ-ын Украин улс руу довтолсон үйлдлийг буруушааж байсан ч тэдний эсрэг ямар нэгэн хориг тавихыг хүсээгүй. Ийнхүү ОХУ-ын байгалийн хийг үргэлжлүүлэн авах болсон Европын орнуудын тоо нэгээр нэмэгдлээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)