Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Харьков дахь Украины зэвсэгт хүчний байрлаж буй дайны тэргүүн шугамаар зочилж цэргүүдтэй уулзаж талархал илэрхийлжээ.
Мөн үүнээс гадна В.Зеленский Харьков хотын дарга болон бусад армийн шийдвэр гаргах хэмжээний өндөр албан тушаалтнуудтай хуралдсан байна. Харьков бүс нутгийн цэргийн захиргааны дарга Олег Сынабовын мэдээлж буйгаар Харьков бүс нутгийн нийт газар нутгийн 36 хувийг ОХУ-д алдаад байсан бол 5 гаруй хувийг нь эргүүлэн эзэмшилдээ аваад байгаа юм байна. Мөн үүнээс гадна Харьков дахь 2,229 өндөр барилга тулааны үед гэмтэж (225 нь тэр чигтээ газартай хамт тэгшлэгдсэн), хойд болон зүүн дүүргүүдийн нийт барилга байгууламжийн 30 хувь нь ямар нэгэн байдлаар гэмтэж сүйрсэн байна.
Харин энэ тухай В.Зеленский: “Бид хотоо дахин сэргээхийн тулд санхүүжилт олох хэрэгтэй. Зээл авсан ч болно. Үүнийг төрөөс баталгаагаар хангаж, хот болон бүсийн удирдлагууд том төсөл хийж мөнгө олох шаардлагатай.” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (11)