Оросын төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин хуулийн заалтад өөрчлөлт оруулж армид элсэн орох цэргүүдийн насны дээд хязгаарыг цуцалжээ.
Уг өөрчлөлт гарахаас өмнө ОХУ-ын иргэд армид элсэхийн тул 18-40 настай, гадаадын орны иргэд 18-30 настай байх шаардлагатай байжээ. Харин одоо бол 18-аас дээш насны хэн ч болов ОХУ-ын армид элсэн орох шаардлагыг насны хувьд хангахаар болж байгаа юм. Мөн энэхүү өөрчлөлтийг оруулсныхаа дараа тэд армид байлдааны хэрэгслийг ашиглаж мэдэх дайн тулаанд оролцож байсан 40-45 насны хүмүүсийн туршлага армид хэрэгтэй байгаа тухай тайлбар хийсэн. Үүнээс гадна уг шинэ хуулийн заалтаас болж ОХУ-ын Украин улс руу халдсан хэргээ “Тусгай цэргийн ажиллагаа” гэх нэрийн дор аргацаасаар ирсэн бол цаашид тэгэхэд нэлээд бэрх болж байгаа юм.
Эх сурвалж: CNN