Непал улсын Покхараас хотоос Комсом руу өчигдөр буюу өнгөрсөн ням гарагт нутгийн цагаар өглөөний 9:55-д хөөрсөн онгоц 12 минутын дараа ямар ч холбоогүй болж ор сураггүй алга болжээ.
Уг нислэг ихэвчлэн 20-25 минутын турш үргэлжилдэг ба холбоо тасрах үед 5 минутын дараа Комсомд газардах төлөвтэй байсан. Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар онгоцонд 19 зорчигчид болон онгоцны багийн 3 гишүүн байсан ба цаг агаараас болж онгоц осолдсон байх өндөр магадлалтай гэнэ. Сураггүй алга болсон хүмүүс дунд 2 герман, 4 энэтхэг, 13 непал улсын иргэд байгаа гэдгийг албан ёсоор тогтоосон бол үлдсэн 2 хүний мэдээллийг тодорхой болгоогүй байна.
Онгоцыг эрэн хайх үйл ажиллагаанд Непалын арми гар бие оролцож байгаа бөгөөд муу цаг агаар болон хангалттай гэрэлгүй байгаагийн улмаас онгоцтой хамгийн сүүлд холбоо барьсан газрын дээгүүр нисдэг тэрэг нисэх ямар ч боломжгүй байгаа гэнэ. Ийм учраас дэлхийн долоо дахь өндөр оргил болох Даулагири уултай ойролцоох бүс рүү газраар хайгчдын багийг илгээжээ. Дэлхийн хамгийн өндөр 14 уулсын 8 нь Непал улсад байдаг ба тус улс агаарын тээврийн ослын тоогоороо дэлхийд тэргүүлдэг билээ.
Эх сурвалж: CNN