Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой бичлэгийг орой болгон өөрийн цах хаягаараа дамжуулан дэлхий нийтэд хүргэдэг.
Тэрбээр өнгөрсөн бямба гарагийн бичлэг дээрээ, “Украин улс алдсан бүх зүйлсээ ОХУ-аас буцааж авах болно. Бид үүнийг хийх зайлшгүй шаардлагатай. Мөн энэ бол зүгээр л цаг хугацааны асуудал. Бага багаар зорилгынхоо төлөө тэмцэж байхад бидний хүсэж мөрөөдөж буй өдөр ирэх л болно. Донбасс хавийн газруудын нөхцөл байдал тийм ч сайнгүй байгаа.
Ялангуяа Северодонецк, Лисычанск, Бахмут, Попасна гэх газруудад ширүүн тулаан өрнөж байна. Гэхдээ түнш орнуудынхаа илгээж буй зэвсгийн тусламжийн ачаар бид дайсныхаа хүчтэй дүйцэж очсоор байгаа. Бид технологийн болон уламжлалт цохилтын хүчээр эзлэн түрэмгийлэгчдийг дарж авах болно. Маш их зүйлс хамтрагч орнуудаас шалтгаална. Тэд Украин улсын эрх чөлөөний төлөө шаардлагатай бүх зүйлсийг хийхэд бэлэн байгаа.
Тийм учраас ирэх өдрүүдэд тэднээс сайн мэдээ сонсоно гэж найдаж байна. Мөн ОХУ-ын цэцэрлэг рүү пуужин харвасан үйлдэл бол терроризм. Тэдний энэ мэт үйлдлүүд нь ОХУ-ын сул талыг дэлхий нийтэд ил тод харуулсаар байна шүү дээ” гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (22)