Нигери улсын зүүн өмнөд хэсэг дэх далайн эргийн хот болох Порт харкорт хотод өнгөрсөн бямба гарагт сүмийн үүдэнд зохион байгуулагдсан хандивын бэлэг тараах үйл ажиллагааны үеэр үймээн самуун үүсэж 31 хүн нас баржээ.
“Үйл ажиллагаа эхлэхээс өмнө хэт олон хүн цугласан байсан тул нэгнийхээ урдуур орох гэж оролдох үедээ хүмүүсийг хөл алдуулж улмаар 31 хүн олны хөлд дарагдаж амь насаа алдсан” гэж нутгийн цагдаагийн байгууллагаас мэдэгдээд байна. Мөн хохирогчдын ихэнх нь бага насны хүүхдүүд байсан ба долоон хүн ноцтой гэмтэл авч одоогийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж байгаа юм байна. Ийнхүү үнэгүй зүйл авахын төлөө цуглаад байсан олон тооны хүмүүс нас барж, хамгийн гол нь уг хэргийг үйлдсэн гэх тодорхой этгээд байхгүй үйлдэж байгаа нь маш харамсалтай.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)