АНУ-ын батлан хамгаалахын өндөр албан тушаалтан ОХУ-ын хоёрдугаар сарын 24-өөс хойш Украин улсын газар нутагт амссан зэвсгийн хохирлыг зарлажээ.
Тэрбээр, “ОХУ эзлэн түрэмгийллээ эхлүүлснээс хойш ойролцоогоор 1000 танк, 350 их буу, 36 сөнөөгч, бөмбөгдөгч, байлдааны онгоцнууд, 50 нисдэг тэргийн хохирлыг амссан. Гэхдээ ийм их хэмжээний хохирол амссан ч ОХУ-ын ихэнх зэвсгийн нөөц бүрэн бүтэн хэвээр. Хоёр талууд хохирол амсаж байгаа ч ОХУ энэ дайнд техник хэрэгсэл болон боловсон хүчний асар их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн. Цэргийн хүч болон зэвсгийн тоогоороо ОХУ илүү давуу талтай гэдгийг бид үргэлж санах ёстой” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (7)