Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Орос-Украины нөхцөл байдлын тухай мэдээллийг бичлэг хэлбэрээр өдөр болгоны төгсгөлд өөрийн цахим хаягаараа дамжуулан дэлхий нийтэд түгээдэг билээ.
Тэгвэл түүний өнгөрсөн пүрэв гарагт нийтэлсэн бичлэг дээрээ хэлсэн үгсийг орчуулбал, “Одоогийн эзлэн түрэмгийлэгчдийн довтолгоо Донбасс бүс нутгийг ямар ч оршин суугчгүй болгох аюултай байна.
Тэд Волноваха, Мариуполь хотуудыг сөнөөсөн шигээ Северодонецк, Бахмут, Попасна, Лайман, Лисычанск гээд бүгдийг нь үнсэн нурам болгох бодолтой байна. Манай ард түмнийг албадан хил давуулах, энгийн иргэдийг үйл олноор нь хядах гэх зэрэг тэдний үйлдэж буй хэргүүд геноцидын илт бодлоготой. ОХУ хүмүүсийг хамгаалж байгаа гэж хэлж байгаа боловч бодит байдал дээрээ өдөр бүр Украинчуудыг хядаж Европ тивд шинэ аюул авч ирсээр байгаа” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (13)