Финланд улсын ерөнхий сайд Санна Марин өнгөрсөн пүрэв гарагт Украин улсын нийслэл Киев болон Ирпень, Буча хотуудаар зочлон Украинчуудын бодит байдалтай танилцаж тус улсын ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзалт зохион байгуулсан.
Уг уулзалтын дараа Санна Марин Финланд улсыг Украин улсад нэмэлт зэвсгийн тусламж үзүүлэх болсныг зарлаж ОХУ-ын үйлдлийг маш ноцтойгоор шүүмжилсэн.
Түүний хэлсэн үгсийг Финландын засгийн газар албан ёсны мэдэгдэл болгон гаргасан бөгөөд үүнийг орчуулбал, “ОХУ, НҮБ-ын дүрэм болон олон улсын хуулийг илт зөрчиж байна. ОХУ-ын эзлэн түрэмгийллийн үед Европын холбоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Украин улсыг нэн даруй Европын холбооны гишүүн болгохын тулд тодорхой алхмуудыг хийх хэрэгтэй байна” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (1)