Швейцар улсын Давос дахь Дэлхийн эдийн засгийн форум уулзалтын үеэр Словак улсын ерөнхий сайд Эдүард Хегер Орос-Украины нөхцөл байдалтай холбоотой Европын орнуудад хандаж үг хэллээ.
Түүний хэлсэн үгсийг орчуулбал, “Хэрэв Украин улс ялагдвал ОХУ-ын дараагийн бай манай улс байх болно. Украин улс энэ дайнд заавал ялалт байгуулах ёстой. Европын холбооны гишүүн орнууд ОХУ-ын газрын тос болон байгалийн хийнээс хэт их хамааралтай байна.
Бид ОХУ-тай хэлэлцээ хийх үедээ буулт хийж өгдөг зуршлаа хаях хэрэгтэй. Ерөнхийдөө бид удаан хугацааны турш өөрсдийн үнэ цэнээ хямд үнэтэй газрын тос, байгалийн хий гэх мэт зүйлсээр худалдлаа” гэжээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (16)