Польш улсын Цаг уурын сайд Анна Москва өнгөрсөн даваа гарагт Орос-Польшийн 30 жилийн турш үргэлжилсэн дэд бүтэц болон байгалийн хийн хангамжийн тухай тохиролцоог Польш улсын засгийн газар албан ёсоор идэвхгүй болгосон гэдгийг зарлалаа. Тэд уг шийдвэрийг Орос-Украины нөхцөл байдлаас болж гаргасан бөгөөд албан ёсны мэдэгдлийг нь орчуулбал: “Ямал хийн хоолойгоор дамжуулан байгалийн хий нийлүүлэх, Польш улсаар дамжин өнгөрөх хий дамжуулахтай холбоотой дэд бүтцүүдийг барьж байгуулах тухай Орос-Польшийн 1993 оны хэлэлцээрийг Польш улс хүчингүй болгож ОХУ-аас цаашид байгалийн хий хүлээн авахгүй байх шийдвэрийг гаргалаа. Бид ОХУ-ын Газпром компанийг найдваргүй түнш гэдгийг үргэлж мэддэг байсан.” гэжээ. Гэхдээ Польш улс Болгар улсын адилаар евро рубль ашиглан ОХУ-ын байгалийн хийг худалдан авахаас татгалзсан тул дөрөвдүгээр сараас хойш ямар нэгэн байгалийн хийг ОХУ-аас хүлээн аваагүй байсан юм.
Польш болон Болгар улсаас гадна ОХУ-ын тал Финланд улс руу байгалийн хий экспортлохоо больсны дараа Литв улс ОХУ-ын газрын тос болон байгалийн хийг худалдан авахаа больсон. Одоогийн байдлаар ОХУ-ын байгалийн хийнээс хамгийн их хамaаралтай Европ тивийн орнуудыг жагсаавал Унгар (25 хувь), Словак (22 хувь), Молдав (17 хувь), Австри (15 хувь), Герман (14 хувь) гэж жагсаж байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (3)