Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Швейцар улсын Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумын үеэр үг хэлэхдээ дайны дараах Украин улсын нөхцөл байдал ямар байх тухай дурджээ.
Тэрбээр, “Бид хөрш орноо ялан дийлж, эх орноо дахин сэргээх болно. Хот болон үйлдвэрүүд гээд бүгдийг нь дахин сэргээх болно. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том бүтээн байгуулалт болох төлөвтэй байна. Бид та бүхнийг Украин улсын бүс нутгуудыг сэргээн босгох ажилд оролцоосой гэж хүсэж байна. Бид та бүхэнд түүхэн боломж олгож байна. Маш том боломж шүү.
Дайны дараах бүтээн байгуулалтууд маш үр дүнтэй мөн хурдан хугацаанд дуусах болно. Үүнээс хүртэх үр ашиг ч нэлээд их байх тооцоотой байгаа” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (21)