Худалдаа, хөгжлийн банк нь 2007 оноос хойш олон улсын зах зээлд нийт 1.14 тэрбум ам.доллартой тэнцэхүйц таван удаагийн бондыг амжилттай арилжаалж, харилцагчдадаа хөнгөлөлттэй зээл хэлбэрээр олгож, улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтворжуулах болон худалдааны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй. Түүнчлэн олон улсын зах зээлд бонд арилжаалсан Монголын хамгийн анхны аж ахуйн нэгж төдийгүй, цорын ганц арилжааны банк билээ.
Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг 42 мянга гаруй байгууллага ХХБ-ны бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглан бизнесээ өргөжүүлж байна. Мөн Монгол Улсын гадаад төлбөр тооцооны 40 гаруй хувь, худалдааны санхүүжилтийн үйлчилгээний 65 хувийг дангаар хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн хамгийн олон гадаадын банктай корреспондент харилцаатай хамтран ажиллаж, олон улсад төлөөлөгчийн газартайгаар салбартаа тэргүүлэн ажилладаг билээ.
ХХБ-ыг 2020 онд дэлхийд нэр хүнд бүхий Уур амьсгалын ногоон сан (Green Climate Fund)-н удирдах зөвлөлийн хурлаар Уур амьсгалын ногоон сангийн итгэмжлэгдсэн байгууллага болгох шийдвэрийг гаргасан юм. Ийнхүү Олон улсын банк болох стратегийн зорилгын хүрээнд даян дэлхийн Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх, Ногоон банк болох гэсэн зорилтуудыг тодорхойлж, эдгээрийн биелэлтийг хангахад чиглэсэн “Climate 30+ Ногоон сэргэлтийн хөтөлбөр”-ийг санаачлан эхлүүлсэн. Энэ хүрээнд 2021 онд:
1. Байгууллагын сегментийн харилцагчдад Тогтвортой ус хаягдлын хэрэглээ, Эрчим хүчний хэмнэлт, Бохирдлоос сэргийлэх бууруулах чиглэлийн хүрээнд нийт 29.3 тэрбум төгрөгийн ногоон зээл олгожээ.
2. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банк (ОУЭЗХАБ/IBEC)-аас 10.0 сая ам.долларын санхүүжилт татаж “Бизнесийн ногоон зээл” -ийн бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж, 11.4 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
3. Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ/IIB)-аас 15.0 сая ам.долларын урт хугацаат санхүүжилтийг авч Эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд амжилттай нэвтрүүлсэн. Уг санхүүжилтийн хүрээнд 6.5 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Тогтвортой Хөгжилд Хамтдаа
Худалдаа Хөгжлийн Банк